Тархиндаа хадаас зоосон эр түүнийгээ мэдээгүй явжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

Тархиндаа хадаас зоосон эр түүнийгээ мэдээгүй явжээ

АНУ-ийн Чикаго хотын нэгэн эр санаандгүй тархиндаа 8.25 см-ийн урттай хадаас зоочихоод түүнийгээ мэдээгүй явж байжээ. Азаар эмч нар аюулгүй болгон хадааасыг нь авжээ.

Одоо 34 настай Данте Аутулло өөрийн ажиллуулдаг засварын газарт байхдаа санамсаргүйгээр хадаасны буу толгойгоороо мөргөсөн аж. Энэ үед Данте Аутулло толгойндоо хадаас орсныг мэдээгүй өнгөрчээ. 

Гэхдээ дараагийн өдөр дотор нь эвгүй оргин, бие нь өвдөснөөр эмнэлэгт ханджээ. Эмч нар шуурхай арга хэмжээ авч тархин дахь сумыг нь авсан байна. Эмч нар хадаас нь түүний тархины үйл ажиллагааг удирддаг хэсэгээс хэдхэн мм-ийн зайтай орсон байсан гэжээ.

Данте Аутуллогийн сүйт бүсгүй Гэйл Глэнзер хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ түүнийг хадаасаа авхуулсныхаа дараа сэргэлэн цовоо болсон гээд “Тэр одоо сайн байгаа. Ой санамж нь хэвийн, болсон явдлыг бүгдийг нь санаж байгаа” хэмээн мэдэгджээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж