Звонарева дөрөвдүгээр тойрогт шалгарч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

Звонарева дөрөвдүгээр тойрогт шалгарч чадсангүй

Нийт 26 сая ам.долларын шагналын сантай Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар тойргийн тоглолт өндөрлөж буй энэ үед шилдэг теннисчдийн тэмцэл улам өрнөлтэй болж байна.

ОХУ-ын эмэгтэй теннисчдээс Вера Звонарева (2), Мария Шарапова (4) болон Светлана Куцнецова (18), Мария Крилинко (27) нарын долоон тамирчин гуравдугаар тойрогт үлдээд байсанаас Мария Шарапова, Макарова нар дөрөвдүгээрт тойрогт шалгарлаа.

Дэлхийн чансааны долоод эрэмбэлэгдэж буй Вера Звонарева гуравдугаар тойрогт нутаг нэгт Макаровад 6:7, 1:6-аар, "Их дуулга"-ын хоёр удаагийн аварга Светлана Куцнецова Германы Сабина Лицискид 6:2, 4:6, 2:6-аар ялагдал хүлээлээ. Хэдийгээр Звонарева, Куцнецова нар ганцаарчилсан төрлийн тоглолтоо дуусгасан ч хосын төрөлд хамтран тоглож байна. Светлана Куцнецовагийн хувьд хосын төрөлд Австралийн нээлттэй тэмцээнд 2004 онд дэд аварга, 2005 оны цомын эзнээр шалгарч байжээ.

Дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдээд байгаа Мария Шарапова гуравдугаар тойргоо хялбархан давсан ч дөрөвдүгээрт тойрогт Светлана Куцнецоваг буулган авсан Германы Сабина Лисицкитэй оноолт таарлаа. Мөн нутаг нэгт Вера Звонареваг буулган авсан Макарова дөрөвдүгээр тойрогт "Их дуулга"-ын 13 түрүүт Серена Уильямстай тоглохоор боллоо.

Харин дэлхийн тэргүүн теннисчин Данийн Каролина Возняцки цагтаа дэлхийн тэргүүн теннисчин (2008) хэргэмийг хүртэж явсан Сербийн Елена Янковичтой (13) оноолт таарсан бол өнгөрсөн жилийн “"Уимбльдон”-ы аварга Квитова мөн Сербийн Анна Ивановичтой (21) дөрөвдүгээр тойрогт учраа таарсан байна.

Хятадын тэргүүн теннисчин Ли На аваргаа хамгаалахаар тоглож буй Белгийн Ким Клейстерстэй дөрөвдүгээр тойрогт таарсан нь сонирхолтой тоглолтын нэг болоод байна. Мөн Хятадын Жөнг Жиен гуравдугаар тойрогт дэлхийн чансааны есд эрэмбэлэгдэж буй Францын Марион Бартолийг 6:3, 6:3-аар буулган авч дөрөвдүгээр тойрогт шалгарч чадлаа. Жөнг Жиений хувьд дэлхийн чансааны 38-т эрэмбэлэгдэж буй бөгөөд "Их дуулга"-ын хамгийн өндөр амжилт нь 2008 онд "Уимбльдон"-ы дөрөвний нэгд шалгарч байсан байна. Тэрбээр хосын төрлөөр "Их дуулга"-ын хоёр цомтой бөгөөд 2006 онд "Австралийн нээлттэй тэмцээн" болон "Уимбльдон"-ы аварга бөгөөд 2003 оноос хойших нийт шагналын хэмжээ 4 тэрбум орчим хүрсэн байна.

Харин гуравдугаар тойрогт эрэгтэйчүүдээс Францын Гаэль Монфис (15), Америкийн Жон Иснэр (16), Украйны Долгополов (13), Тайваны Лий (79) нар хасагдаад байна. Австралийн Вернард Томис Долгополовтой таван үеийн турш тоглож 4:6, 7:6, 7:6, 2:6, 6:3-аар ялалт байгуулсан байна. Томисийн хувьд дөрөдүгээр тойрогт Швейцарь цаг Рожер Федерертэй тоглоно. Мөн Япон тэргүүн теннисчин Нишикори дөрөвдүгээр тойрогт Францын Цонгатай учраа таарлаа.

Сербийн Новак Жокович, Испнийн Рафаэль Надаль болон Их Британий Энди Муррей, Аргентиний Хаун Мартин дел Потро нарын шилдгүүд учраагаа төвөггүйхэн буулгасаар байна.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж