iPhone 5 “NFC” технологийг дэмжиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

iPhone 5 “NFC” технологийг дэмжиж магадгүй

Apple-ийн дараагийн үеийн “iPhone” зах зээлд нэвтрэх цаг ойртсон бололтой. Apple компани NFC технологийг iPhone-ийн дараагийн загварт оруулахын тулд Google-ээс тусламж хүсч магадгүй байна. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр iPhone 5-ийг NFC стандартгүйгээр ирэх зургаа эсвэл долдугаар сард худалдаанд гаргана гэжээ.
Харин Google өөрийн шинэ загварын “Nexus S” смартфонд NFC технологийг суулгасан байна. Түүнчлэн Google-ийн Android 2.3 үйлдлийн систем нь NFC технологийг дэмждэг болжээ. Хэдий шинэ үйлдлийн систем болон смартфонуудад NFC технологийг нэвтрүүлж эхэлж байгаа ч, уг технологи нь дэлхийн технологийн зах зээлд хараахан бүрэн байр сууриа бэхжүүлж чадаагүй байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж