Машинаа халаах гэж байгаад гал алджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

Машинаа халаах гэж байгаад гал алджээ

Өнгөрсөн хоногт шуурхай бүлэг 105 утсанд галын хоёр, зөрчлийн хоёр дуудлага ирсэн  байна. Сүүлийн үед машин шатлаа гэх дуудлага өдөр бүр ирэх болжээ. Тухайлбал Хан-Уул дүүргийн 14 хороо Бурхантын 2-65 тоотод машин шатлаа гэх дуудлагын дагуу аврах гал унтраах 30 дугаар ангийн бие бүрэлдэхүүн очиж, галыг бүрэн унтраасан байна. Гал гарсан шалтгааныг аваад үзэхэд иргэд хүйтний улиралд машинаа гадаа хонуулснаас хөлдөж, улмаар гэсгээх  зорилгоор гал түлснээс машинаа шатаадаг аж. 

Мөн СХД-ийн 21 дүгээр хороонд өвлийн байшин шатсан дуудлагын дагуу  тус дүүргийн аврах гал унтраах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галыг бүрэн унтраасан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй  байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж