Компаниуд алдагдлаа бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Компаниуд алдагдлаа бууруулжээ

Эрчим хүчний газраас гаргасан мэдээгээр 2011 оны эхний хоёр сарын дүнгээр Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал төлөвлөснөөс 2.1 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 1.4 нэгжээр буурч  18.7% болсон байна. Өвийн бүсийн зургаан томоохон компанийн хэмжээнд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.1 сая кВтц буюу 3.2 хувиар илүү эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээсэн байна. "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ", "Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ",  "Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ", "Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ", "Хөвсгөл- Эрчим хүч" компаниуд өнгөрсөн оны мөн үеэс болон зорилтот түвшинтэй харьцуулахад алдагдлаа бууруулж чадсан байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж