Ким Чен Уны төрсөн өдрийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны төрсөн өдрийг зарлалаа

БНАСАУ их удирдагчийнхаа төрсөн өдрийг үндэсний их баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэрхүү уламжлалаа даган шинэхэн удирдагч Ким Чен Уны нууцлаж байсан төрсөн өдрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анх удаа зарлажээ.

Тэрхүү мэдэгдлээр бол Ким Чен Уны төрсөн өдөр нэгдүгээр сарын 8 аж. Гэхдээ үүнийг жинхэнэ төрсөн өдөр нь мөн эсэхэд эргэлзэж буйгаа гадаадын хэвлэлүүдэд онцолсон байна.

Энэ онд БНАСАУ-ыг байгуулагч Ким Ир Сений 100 жилийн ойг тэмдэглэх бөгөөд нас барсан эцгийнх нь 70 насны ой тохиох ёстой. Харин шинэ удирдагч нь 30 нас хүрч буйгаа зарлах ажээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж