Jude Law-ийн үс халцарч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

Jude Law-ийн үс халцарч эхэлжээ

Английн жүжигчин хэдэн сарын турш олон нийтийн өмнө байнга малгайтай явдаг байсны учир тайлагджээ. Парист болсон “Sherlock Holmes: Game of Shadows” киноныхоо нээлтэд  ирэхдээ толгой нүцгэн иржээ. Түүний байнга малгайтай явж байсны шалтгаан нь үс нь халзарч эхэлсний гай гэнэ.

Ярилцлага, хэвлэлийн бага хурлын үеэр ч малгайтай явдаг тэрбээр  харин пүрэв гаригийн нээлтэн дээр тун тайван харагдаж байсан аж. Киноны найруулагч, продюсер Guy Ritchie харин энгийн мөртлөө дэгжин хар даашинз өмссөн модель найз бүсгүй Jacqui Ainsley-ийн хамт ирсэн байна. Харин Jude цугларсан шүтэн бишрэгчидтэйгээ зураг авахуулан зогсжээ.

39 настай жүжигчин өнгөрсөн аравдугаар сараас хойш ямар нэгэн малгайгүйгээр харагдаагүй билээ. Арванхоёрдугаар сард Graham Norton-ы ярилцлагын шоунд ирэхдээ хүртэл ноосон малгайтай байсан тул үзэгчид  “Малгайгаа ав” хэмээн хашгирахад тэрбээр “Би шинэ киноны дүрдээ хувирах гэж маш муухай үсний засалттай болчихоод байна” хэмээн хошигножээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж