Хохирогчдын гэр бүлээс уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Хохирогчдын гэр бүлээс уучлал гуйв

“The Fighter” киноны од, жүжигчин Mark Wahlberg “Men"s” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Дэлхийн худалдааны цамхгийг мөргөсөн алан хядагчдын онгоцонд хэрэв сууж явсан бол нөхцөл байдлыг хяналтдаа авч, аймшигт алан хядлага гаргуулахгүй байх байсан” гэж хэлснийхээ төлөө хохирогчдын ар гэрийнхнээс уучлал гуйжээ. Тэрбээр алан хядагчдын барьцаалсан Бостон-Лос Анжелес чиглэлийн онгоцонд суудал захиалсан байсан боловч 9 сарын 11-ний  халдлага гарахаас хэдхэн хоногийн өмнө захиалгаа цуцалсан байжээ. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг мөргөсөн уг онгоцыг Мохамед Атта гэгч жолоодсон гэдэг. Түүний дээр хэлсэн үг уг халдлагаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний эгдүүцлийг төрүүлсэн тул тэрбээр уучлал гуйхаар шийджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж