Онгоцны ахмадыг дахин буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Онгоцны ахмадыг дахин буруутгав

“Costa Concordia” хөлгийн ахмад осол гараад удаагүй байхад нэгэн бүсгүйтэй хамт хөлөг онгоц дээр хоол захиалж идсэн тухай нэгэн гэрч мэдэгджээ. Уг явдлын талаар хөлгийн тогооч Рожелио Бариста мэдэгдсэн аж. Тэрбээр хэлэхдээ “Бид тэр үед юу болоод байгааг мэдээгүй. Ямарч байсан нэг зүйл болохоо байсныг мэдсэн юм. Гал тогооны хэрэгслүүд унахад л аймшигтай явдал болох гэж байгааг  ойлгосон. Би хөлөг онгоцны гал тогоонд ажиллаад 12 жил болж байна. Урьд өмнө гал гарахыг харж явсан болохоор тийм ч их айгаагүй. Гэхдээ би ахмадын гаргасан үйлдэлд үнэхээр их гайхсан” хэмээжээ.

Түүний явьснаар  хөлөг онгоц хад мөргөсний дараа ахмад хөлгийн багийнхныг удирдан зорчигчдоо аврахын оронд хоол идэхээр шийдсэн байна. Тэрбээр дээд давхарт үймээн болж байгааг  мэдсээр байж найз бүсгүйтэйгээ хоолоо хүлээсээр байжээ. Тус хөлгийн рестораны ажилчид  аргагүйн эрхэнд ахмадад хоолыг нь аваачиж өгсний дараа тэр дахин десерт авчирч өгөхийг тушаасан гэнэ.

Хөлөг онгоцыг эзэмшигч “Costa Cruises” компанийн төлөөлөгч шаардлагатай бол  тэр эмэгтэйн нэр болон хувийн мэдээллийг өгч болно хэмээн мэдэгдсэн байна. Уг ослоор 11 хүн амиа алдсаныг тогтоосон ч 21 хүний сургийг гаргаж чадаагүй байгаа билээ.  Хөлгийн ахмад Франческо Шкеттиног одоогоор гэрийн хорионд оруулаад байгаа бөгөөд, олон хүний амийг хохироож, эрсдэлд оруулсан,  усан онгоцыг сүйрүүлсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж,  ял оноож магадгүй байгаа аж.

Мөн түүний хүргэн ах Мауриллио Руссо түүнийг хамгаалсан мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Шкеттино илүү эмгэнэлт явдал гарахаас сэргийлж чадсан. Илүү муу зүйл ч болох байсан юм билүү” гэжээ. Мөн Руссо түүнийг хөлөг онгоцыг орхиж явсан гэдэг цуурхалыг үгүйсгэж байгаа аж.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж