Хамгийн их хандивыг ЗТБХБЯ өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Хамгийн их хандивыг ЗТБХБЯ өгчээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд түүний харьяа агентлагууд Японы ард түмэнд тусламж болгон, нэг өдрийн цалингаа хандивласан байна. Хандивын хүрээнд нийт 803 сая төгрөг цугласныг дөнгөж сая Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод гардуулан өглөө. Тухайлбал, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб цэргийн хүрээний анги нэгтгэлүүдээс нийт 69 сая төгрөг цугласан бол Байгаль орчин аялал жуулчлалын яам, түүний харьяа Ойн газар, Усны хэрэг эрхлэх газар, Ус цаг уурын хүрээлэнгийн хамт олон 50.2 сая төгрөг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 56.3 сая төгрөг, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам 180 сая төгрөг гэх мэтчлэнгээр хандив өргөлөө. Үлдсэн хэсэг нь Сангийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам түүний харьяа агентлагуудаас бүрдэж буй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж