Технологийн аугаа эрин юу өгөх?

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Технологийн аугаа эрин юу өгөх?

Бэн Бажарин

Силикон Валлигийн технологи үйлдвэрлэлийн судалгаа, арилжааны Creative Strategies Inc компаний “Хэрэглэгч-технологи судалгааны газар”-ын захирал юм.

2012 оны Хэрэглэгч Электрон Шоугаар (ХЭШ) дамжуулан технологийн үйлдвэр тэр аяараа шинэлэг бүхнийг үзэхээр хэдэн өдрийн турш нэгэн дор цуглалаа . ХЭШ нь бидэнд 2012 оны технологийн дэвшил, шинэчлэлийн талаа р то вчхон ойлголт өгнө . Гэвч технологийн жинхэнэ буюу асар том шинэчлэл гарахад дахиад хэдэн жилийн зай бий гэж бодож байна.

Удирдлагуудын болон дээд хэмжээний уулзалтуудад үйлдвэрлэлийн сэдвээр судалгааны илтгэл нилээд олныг тавьсан юм. Үүний үр дүнд технологийн үйлдвэрлэлийн түүхэн дэхь хамгийн бүтээлч цаг үед одоо ирж байгаа гэдэ гт итгэн өөрийн бодлоо хуваалцахаар шийдлээ. Энэт хэг, Хятад гээд дэлхийн зарим хэсэ гт эдийн засаг өсч буй зэрэг олон хүчин зүйл үүний шалтгаан болох нь тодорхой. Гэсэн ч персональ компьютерийн тулааны талбар үйлдвэрлэлээс цэвэр хэрэглэгчийн зах зээл руу шилжээд байгаа нь хамгийн гол шалтгаан юм.

Персональ компьютер өнөөдөр хэдийнэ нас бие гүйцжээ. Хэрэглэгчдийн дижитал зах зээлд өнөөдөр асар ширүүн өрсөлдөөн бий билээ. Учир нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага болоод хүслийг ямар ч компани, ямар ч бүтээгдэхүүн хангаж чадахааргүй байдал үүсээд байна. Хэрэглэгчид их цамаан болчихсон. Тэдний худалдан авалт хийж буй байдал нь IT-ийн мэргэжлийн худалдан авагчдаас нэг их ялгарахгүй. Би энэ харьцуулалтыг бараг хэрэглэдэ ггүй. Гэвч автомашины үйлдвэрлэл комьпютерийн ирээд үйн төлөв хэрхэхийг бидэнд хэлдэг гэж би итгэдэ г. Тухайлбал, машин бол маш олон төрлийн сонголттойгоос гадна өөр өөр бүтээгдэхүүнээс бүтдэг учир хэрэглэгчдэд сонголт хийх арвин боломж олгодог.

Хэрэглэгчид машин авахдаа өөрийн хувийн сонирхлоос хамаараад янз бүрийн сонголт хийнэ. Гэхдээ би комьпютер, смартфон зэрэг нь сонголт багатай гэж хэлж байгаа юм биш. Харин энэ зах зээлд одоогийнхоос илүү өргөн сонголт, дизайн ирээд үйд бий болно гэж найдаад байгаа юм.

Тэгэхээр бодит асуулт гарч ирж байна. Шинэчлэл чухам аль салбарт гарч ирэх бол? Хоёр салбарт том шинэчлэл гарах боломжтой гэж би харж байна. Эхнийх нь тэрбум хэрэглэгчид.

Бид худалдааны яармаг, уулзалт зэрэгт үйлдвэрлэлийн судалгааны илтгэл тавьж байхдаа 25 жилийн дотор үйлдвэрүүд компьютерийн системийг компаниудад нэвтрүүлэхэд голлон ажилласаар ирсэн. Гэсэн хэдий ч ирэх 25 жилийн хугацаанд уг технологийг нийтэд хүргэхийн тулд анхаарч эхлэнэ байх.

Мөн дэлхийн хэмжээнд яригдах гол асуудлуудыг шийдэхэд уг технологи гол үүрэг гүйцэт гэх болно. Мэдээ жийн хэрэг энэ нь тухайн үүрэг хүлээсэн компаниас тодорхой хариуцлага шаардах ба үүнийг ухаалгаар жолоодох хэрэг гарна. Гэсэн ч би технологийн дэвшил нь дэлхийн ядуу буурай хэс гийг хөгжил цэцэглэл рүү хөтлөнө гэдэгт асар их итгэл тавьж байгаа юм.

Одоо технологийн компаниуд дараагийн тэрбум хэрэглэгчийг татах шаардлагатай байгаа. Иймд тэд дараагийн тэрбум хэрэглэгчид үнэ цэнэтэй санагдах технологийг олж, асуудлыг шийдвэрлэхийн тулд эрчимтэй судалгаа хийж, шинэ төлөвлөгөө гаргах хэрэгтэй болж байна. Магадгүй тэр тэрбум хэрэглэгчийн сонирхлыг бүгдийг тодорхойлоход асуудал гарч болох юм. Гэхдээ анхааралтай, цоо шинээр алсыг харсан судалгаа хэрэглэгчдэд юу хэрэгтэй, ямар технологи тэдний хэрэгцээг хангах вэ гэд гийг олж нээх болно.

Дараагийн хэсэг бол ухаалаг төхөөрөмжүүд. Бид өөрсдийн хэрэглэж буй багаж хэрэгслээ ухаалаг гэж бодож байж болох юм. Бид гар утсыг ухаалаг утас гэж нэрлэдэг. Гэтэл үнэндээ бас тийм биш. Тэд гээр төхөөрөмжийн ихэнхийг улам боловсронгүй болгох шаардлагатай. Ухаалаг төхөөрөмж илүү ухаалаг болох тухай ярьж байхдаа би үнэн хэрэг дээрээ хиймэл оюун ухааны талаар бодож байлаа.

Жишээ нь, хэрэв ухаалаг машин маань миний цагийн хуваарийг мэдээд өдрийн хоол хаана идэхийг санал болгодог бол ямар вэ? Хэрэв миний уулзалт болох газар хүрэх зам түгжрээтэй болохоор 10 минут хоцроно гэд гийг мэдээд ажлынханд маань миний өмнөөс и-мэйл илгээдэ г бол ямар бол? Эсвэл Нью-Йорк руу аялж явахад утас маань (миний сонсох дуртай хөгжимийг мэддэ г) миний дуртай ямар хөгжим явж байгааг хэлж өгдөг бас тасалбар худалдаж авахыг санал болгодог бол ямар байх вэ?

Энэ хэмжээний ухаан бидний хэрэглэж байгаа тоног төхөөрөмжөөс гарч, бидэнтэй харилцаж чаддаг болвол ирэх жилүүдэд гарах асар том өөрчлөлт шинэчлэлт болно. Ирээд үйд хиймэл оюун ухаан шинэ харилцаа үүсгэгч болно гэсэн үг.

Apple компани Сиригийн (ухаалаг програм хангамж) тусламжтайгаар энэ салбарт эрс өөрчлөлт хийн iPhone-ийг жинхэнэ ухаалаг болгох зоригтой алхам хийж эхэлжээ. Учир нь Apple компаний Сиригээр бүтээсэн зүйл үндсэндээ хиймэл оюун ухаан юм. Энэ нь бидэнд тоног төхөөрөмжтэй харилцах цоо шинэ боломж өгнө. Хамгийн чухал нь төхөөрөмжүүд бидэнтэй харилцах.

Энэ үйлдвэрийн түүхээс харвал бүх тохиолдолд биш гэхэд ихэнхдээ хэрэглэгчид бид өөрийн санаачилгааар электрон хэрэгсэлтэй харьцдаг байсан. Бид тэдний г засч, янзалж, хүссэн программаа суулгаж, дуртайгаараа өөрчилдөг. Харин хиймэл оюун ухааны эрин цаг бидэнд юу авчрах бол? Бидний электрон хэрэгсэ л биднээс хангалттай мэдээ лэл авсныхаа дараа өөрсдөө илүү нарийн мэдээ лэл өгч, бидэнтэй харьцах болно. Бидний ухаалаг хэрэгсэ л бидэнтэй харилцаа тогтоож эхэлсэн цагт л бидний персонал компьютер жинхэнэ утгаараа персонал болно.

Персонал компьютероос гадна хамгаалалт, эрүүл мэнд, гэрийн автоматжуулалт, автомашин, тээвэр, худалдаа, банк санхүүгийн салбарт ухаалаг тоног төхөөрөмж орж ирэх асар их бололцоо харагдаж байна. Хиймэл оюун ухаан болон ухаалаг төхөөрөмжийн шинэчлэл нь хэний ч төсөөлөөгүй гайхамшигтай боломжуудыг технологийн үйлдвэрлэлд нээж өгнө.

Түүгээр зогсохгүй энэ нь дэлхийн газар сайгүй шинэ үйлдвэрүүдийг бүтээн байгуулж, шинээр ажлын байр бий болгоно. Персонал компьютер нь тооцоолон бодох системд анхны том давалгаа байсан. Харин хиймэл оюун ухаан бүхий “ухаалаг” төхөөрөмж нь ирээд үйн дижитал технологийн гол хувьсгал болох юм. Энэ бол ирээд үйгээс хүлээж буй бидний хамгийн том хүлээлт болно.

Эх сурвалж: http://toimsetguul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж