“Хитроу” нэмэлт терминал барьж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

“Хитроу” нэмэлт терминал барьж байна

Лондон 2012 Олимпийн наадмын хаалтын арга хэмжээ дууссаны дараа буюу ирэх наймдугаар сарын 13-ны өдөр “Хитроу” нисэх онгоцны буудлын түүхэнд хамгийн хөл хөдөлгөөнтэй өдөр болон бичигдэж үлдэх тул 10,000 гаруй тамирчдад үйлчлэх шинэ терминал барьж байна. Лондон 2012 Олимпийн наадмын үеэр паралимпийн тамирчид, дасгалжуулагчид, хэвлэлийнхэн болон бусад зочид гийчдийн 80 гаруй хувь нь “Хитроу” нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх тул дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй тус онгоцны буудал зөвхөн хөөрөх нислэгэд зориулсан тусгай терминал барьж байгаа юм байна. Олимпийн наадмын стадион хүрэх чиглэлээс бусдыг хааж, замын хөдөлгөөнийг хязгаарлахаар төлөвлөжээ. Түүнээс гадна наадмын зохион байгуулагчид Лондоны ажилчдыг ирэх долоо, наймдугаар сард хотын гол тээврийн сүлжээгээр зорчуулахгүй байлгахаар компаниудтай ярилцаж байгаа юм байна. Олимпийн наадам дууссаны дараа тамирчид Лондоны зүүн дүүрэг дэх Олимпийн хотхоноос ачаа тээшээ бүртгэж авах гэнэ. “Хитроу”-ийн ажилчдын таамаглаж буйгаар ирэх наймдугаар сарын 13-нд нисэх буудалд бүртгэх ачаа тээш 35 хувиар нэмэгдэх гэнэ. Харин наадмын нээлтийн ёслолын өмнөх өдөр буюу ирэх долдугаар сарын 26-нд нисэх буудлын зорчигчдын тоо 50 хувиар нэмэгдэх аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж