Ажлын хэсэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг хуралдаж байна

“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын хэсгийнхэн Шадар сайд М.Энхболдын ажлын өрөөнд хуралдаж байна. Хуралдаанаар орон сууцны зээлийн хүүг бууруулах тухай асуудлыг авч хэлэлцэж байгаа юм. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг хаанаас босгох боломжтой талаарх судалгаануудыг авч хэлэлцэнэ. Энэ хүрээнд нийт долоон асуудлыг авч хэлэлцэж байна. Ажлын хэсгийн хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас холбогдох албан тушаалтнууд оролцож  байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж