Аль-Кайдагийн гол төлөөлөгчийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Аль-Кайдагийн гол төлөөлөгчийг устгажээ

АНУ-ын албан төлөөлөгч Пакистан улсад үйл ажиллагаа явуулж байсан Аль-Кайдагийн гишүүнийг устгасан тухай мэдэгджээ. Аслам Аван гэгч этгээд нь Аль-Кайдагийн үйл ажиллагааг төлөвлөгчдийн нэг байсан аж.
.
2012 оны нэгдүгээр сарын 10-нд Хойд Уазиристан мужид байрлах Мираншах хотын ойролцоо террористуудын нууц бааз руу АНУ-ын Тагнуулын төв газар удирдлагатай тийрэлтэт сумаар довтолсноор Аслам Аван амь үрэгджээ. Төлөөлөгчийн мэдэгдэлд “Аван нь олон нийтэд төдийлөн танигдаагүй ч Аль-Кайдагийн гол төлөвлөгөөний нэг  болох барууны улс руу довтлох ээлжит ажиллагааг төлөвлөж байсан хүн” хэмээн тодорхойлжээ. Тагнуулын газрынхан түүнийг тодорхой хугацааны турш мөрдсөний эцэст ийн устгасан аж.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж