Морин хуурын чуулгын нумт хөгжимчдийн “Novel Melody” тоглолт өнөөдөр Улсын филармонид болно. Өнгөрсөн хоёрдугаар сард тус чуулгынхан энэхүү тоглолтоо хийж байсан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох болсон. Энэ удаад “Novel Melody” тоглолтыг хоёр өдөр тоглох юм. Тоглолтод Өмнөд Америкийн шинэ цагийн хөгжмийн төлөөлөгчид болох Astor Piazolla, George Gerswin, Carlos Garden, Louis Armstrong, Dave Brubeck, Burt Bacharach, Jarge Ben, Michael Jackson-ийг хөгжмүүд эгшиглэх юм.
Сонирхуулахад, Монгол Улсын Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрч буй юм. Чуулгын уран бүтээлчид 20 жилийнхээ ойн хүрээнд хэд хэдэн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм билээ.
М.Дөл