Хандивын данс ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Хандивын данс ажиллаж байна

Япон Улсын Мияги болон Ивате мужид хүчтэй газар хөдлөлт, цунами болж байгалийн гамшиг тохиолдон олон хүн амь үрэгдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсан. Тиймээс МУ-ын Засгийн газрын тогтоолоор нэг өдрийн цалингаа хандив болгохыг нийт төрийн байгууллагын албан хаагчид, зохих хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэхийг бусад иргэд, байгууллага, ААН-д уриалсан. Уриалгын дагуу Төв аймгийн бүхий л албан байгууллагууд нэг өдрийн цалингаа хандивлалаа.    Бусад иргэд байгууллага, аж ахуй нэгж, иргэд сайхан сэтгэлээр туслахыг хүсвэл Голомт банкны 2715002907 гэсэн хандивын дансанд сэтгэлийн хандиваа өргөхийг уриалж байна. Монгол Улсын Засгийн газраас гаргасан Японы ард түмэнд туслах хандивын хөдөлгөөнийг Монголын Улаан засагшлмайн нийгэмлэгийн ажилтнууд, гишүүд дэмжигчид , сайн дурын идэвхитнүүд уриалан дэмжиж сайн санааны хүмүнлэгийн хөдөлгөөн өрнүүлж байна. Байгууллага, иргэдийн сэтгэл санааны болон эд зүйлийн хандив тусламжийг хүлээж авах ажлын хэсэг аймгийн УЗХ-нд ажиллаж байгаа юм байна. Хүмүүнлэг энэрэнгүй үйлсийн төлөө сайхан сэтгэл гарган хандив өргөх бол ХААН банкны 5721011950 хандивын данс ажиллаж байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж