Волейболын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Волейболын тэмцээн боллоо

Төв аймгийн хүүхдийн спортын дөрөвдүгээр их наадмын хүрээнд зохиогдсон Ар жанчивлан ХХК-ны нэрэмжит 2011 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн  өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 10 сумын 22 багийн 150 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Тэмцээнд эмэгтэйчүүдээс тэргүүн байранд Н.Энхжин ахлагчтай Хүмүүн цогцолбор сургууль, эрэгтэйчүүдээс Түвшинсанаа ахлагчтай Эрдэнэ сумын багууд тэргүүн байранд орж алтан медалийн эзэд боллоо.

Шилдэг тоглогчоор эмэгтэйчүүдээс Хүмүүн цогцолбор сургуулийн тамирчин Цэнгэлсүрэн, эрэгтэйчүүдээс Эрдэнэ сумын тамирчин Түвшинсанаа нар шалгарч тусгай шагналаар шагнагдлаа. Харин багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Хүмүүн цогцолбор сургууль, хоёрдугаар байрыг Болдбаатар дасгалжуулагчтай Эрдэнэ сум, гуравдугаар байрыг Даваадорж дасгалжуулагчтай Заамар сумдын багууд эзэллээ. Н.Баатар захиралтай Ар жанчивлан ХХК энэ тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулав.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж