Газар хөдлөлт Японы поп бүсгүйн хувийн амьдралд нөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт Японы поп бүсгүйн хувийн амьдралд нөлөөлөв

Японы поп-бүсгүй Аюми Хамасаки ба Австрийн жүжигчин Мануэль Шварц хоёрын  гэрлэлт жил гаруйхан үргэлжлэв. Дуучин бүсгүй гэрлэлтээ цуцлуулах өрөгдлөө өгсөн тухай өчигдрийн сонинуудад мэдээлжээ.

Бүсгүйн тайлбарласнаар тэрээр өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй болсон учраас тийм шийдвэр гаргаж байгаа гэнэ. “Бид жилийн өмнө гэрлэх цагт би нөхөртөө бид АНУ-д хамтдаа амьдарч байх болно  гэж амласан юм. Дараа нь газар хөдлөлт болоод би тэр хүнд цагаар эх орноо орхин явж чадаагүй. Би нөхрийнхөө дэргэд байж чадаагүй учраас бид аажмаар бие биенээсээ холдлоо. Ингээд бид салахаар шийдсэн юм” хэмээн Аюми Хамасаки буюу Аю-тян сэтгүүлч нарт ярьсан байв.

Гуравдугаар сарын эмгэнэлт хэрэг явдлын дараа Аюми хэлмэгдсэн районуудад санхүүгээр туслах буян хийж иржээ. Хамасаки, Шварц хоёр жилийн өмнө Америкийн Лос-Анжелес хотноо гэрлэсэн аж. Тэд 2010 онд  дуучин бүсгүйн видео клипийн зураг авалт дээр танилцжээ. Тэрбээр 1998 онд хөгжмийн карьераа эхлэн долоон цомог, нэг мини цомог, шилдэг дуунуудынхаа хоёр түүвэр, 40 сингл гаргасан байна. Албан бусаар түүнийг “Японы поп хөгжмийн хатан хаан” гэж нэрлэдэг. Түүний Blue Bird сингл нь 2006 онд хорин сая хувиар хэвлэгдэн зарагдсан нь тус орны хөгжмийн аж үйлдвэрийн хамгийн гүйлгээтэй сингл болжээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж