Йемен дэх Аль-Кайда хөдөлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Йемен дэх Аль-Кайда хөдөлж эхэллээ

Сүүлийн хэдэн өдрүүдэд Арабын бүсийн Аль-Кайда бүлэглэлийнхэн гэнэтхэн хөдөлгөөнд орж, Йемений нийслэл Санаа хотоос өмнөдөд орших Рада тосгон руу дайрсан байна. Тэд тосгоны цэргүүдийг барьцаалж, галт зэвсгийг дээрэмдэн, Рада хотын шорон руу нэвтрэн хоригдлуудыг чөлөөлж, тус хотод хар тугаа мандуулжээ.

Өмнө жил Абяан мужийн нийслэл Зинжибар хот Аль-Кайда болон Засгийн газрын цэргүүдийн хооронд гарсан мөргөлдөөнөөс болж газартай тэгшрэх шахсан бөгөөд террористуудад орогнох нутаг дэвсгэр нэгээр нэмэгдсэн билээ.

Йемен улсад сүүлийн үед тоймгүй олон асуудал, хямрал үүсээд байгааг бодвол энэ хөдөлгөөн жижигхэн мэт санагдаж байгаа боловч Аль-Кайда бүлэглэл хөдөлгөөнд орсон нь НҮБ-ээр ч зогсохгүй дэлхий нийтийг түгшээж эхэлсэн бололтой.

Т.Төмөрган

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж