
“Далайн тохойн бамбай” хэмээн нэрлэдэг Булангийн орнуудын цэргийн хамтын ажиллагааны Зөвлөлд саудын арабын цэргүүд оролцдог бөгөөд телевизийн нэвтрүүлгээр Саудын Арабын цэргийн машин техник, цэргүүд Бахрейний нутаг руу нэвтрэн орж эхэлснийг харуулсан байна.
Бахрейний эрх баригчид “Ард иргэд, оршин суугчид, дэд бүтцийн чухал объектуудын аюулгүй байдлыг сахин хамгаалахаар “Далайн тохойн бамбай”-гийн зэвсэгт хүчин тус оронд хүрэлцэн ирж буйг мэдээлээд ард иргэдийг “бүрэн дүүрэн хамтран ажиллахыг” уриалсан байна.
Эмиратын гадаад харилцааны сайд Абдала бен Зайед Парис хотод “Нийгмийн хэв журмыг сэргээн тогтоох ажилд туслахаар Саудын Араб “500 цагдаа” илгээснийг мэдээлсэн ажээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг