Хүнс тэжээлийн хямрал гарч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Хүнс тэжээлийн хямрал гарч болзошгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүнсний бүтээгдэхүүний үнэ шат дараалан өсч байгаатай холбогдуулан 2007, 2008 онд хөгжиж буй орнуудыг нэрвэсэн хүнс тэжээлийн хямрал дахин давтагдаж болзошгүй болоод байгааг НҮБ-ын Хөдөө аж ахуй, хүнсний байгууллагын захирал даваа гаригт мэдэгдсэн байна.

    Газрын тосны үнэ байнга өсөн нэмэгдэж байгаа болон дэлхийн хэмжээнд улаан буудайн нөөц хорогдож байгаатай холбогдуулан Хөдөө аж ахуй, хүнсний байгууллагын захирал Жак Диюф Арабын нэгдсэн Эмират улсад айлчлал хийж үеэр мэдэгдсэн байна.

    НҮБ-аас өнгөрөгч хоёрдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнийн товъёг/индекс/ -ийн өсөлтийн тухай гаргасан мэдээлэлд үнийн өсөлтийн наймдугаар зэрэглэлд хүрээд байгааг мэдээлсэн бөгөөд энэ нь 1990 онд үнийн товъёг нэвтрүүлж эхэлснээс хойшхи хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ.

    Өнгөрөгч онд хийсэн улаан буудайн нөөцийн талаарх судалгаагаар 2007 оны байдалтай харьцуулахад 100 сая тн илүү байсан боловч хөгжиж байгаа орнууд, аж үйлдвэр хөгжсөн орнуудын хэрэглээ өсснөөс нөөцийн хэмжээ буурч эхэлсэн ажээ.

    Хойд Африк, Ойр дорнодын орнууд эсэргүүцлийн жагсаал цуглааныг намдаахын тулд их хэмжээний улаан буудай худалдан авч нөөцөлсөн нь үнийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

    Эх сурвалж: REUTERS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж