
Герман улс ийм шийдвэр гаргахын өмнөхөн Швейцар улс ашиглалтад оруулах гэж байсан атомын гурван шинэ станцийн тухай шийдвэрийг цуцалж, Японы атомын станцуудад дэлбэрэлт болсонд дүгнэлт хийж, эдгээр гурван станцийн аюулгүй байдлын талаар дахин нарийвчлан шалгалт хийхээр болсон тухай Швейцарийн Эрчим хүчний сайд, хатагтай Doris Leuthard мэдээлжээ. Сайд “Аюулгүй байдал манай гол зорилт юм” гэж мэдэгдсэн ажээ.
Швейцарийн атомын эрчим хүчний таван станц нь тус улсын цахилгаан эрчим хүчний 40 орчим хувийг үйлдвэрлэдэг бөгөөд эдгээрийн зарим нь ойрын жилүүдэд ашиглалтын хугацаагаа дуусгаж, үйл ажиллагаагаа зогсоох ёстой байсан юм байна.
Шинээр ашиглалтад орох станцуудын талаарх шийдвэрийг 2012 дунд үеэр дахин гаргахаар болсон байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг