Бүх бүлгийн цусанд тохирох донор цус

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Бүх бүлгийн цусанд тохирох донор цус

Канадын Макгилл Их Сургуулийн хэсэг эрдэмтэд бүх бүлгийн цусанд тохирох донорын цусыг шийдсэн тухай Оросын Аргументы и Факты сонин бичлээ. Цус сэлбэх үед цусны бүлэг таарахгүй байх нь өвчтөнд реакци өгдөг бөгөөд хүний дархлааны систем өөр цусны төрлийн улаан эд эсийг хүлээж авдаггүй байна.

Цусны улаан эд эс 29 өөр төрөл байдаг бөгөөд эрдэмтэд энэ бүх төрлийг шийдэх гарцыг олжээ. Донорын цусыг өвчтөнд сэлбэхээс өмнө цусны эд эсийг олон давхарга бүхий хиймэл бүрхүүлтэй болгох аж. Өөрөөр хэлбэл цусны эд эс гадуураа бүрхүүлтэй болох учир дархлааны систем ямар нэгэн гаж нөлөөг мэдрэхгүй юм. Гэхдээ энэ бүрхүүл нь хүчилтөрөгч нэвтрүүлэх чадвартай гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж