
Өнөөдөр буюу 2010 оны гуравдугаар сарын 15-ны өглөөний 05.30 цагийн орчимд Оюутолгой төслийн талбайд баригдаж буй хоёрдугаар босоо амны цамхагийн барилгад гал гарсан байна. Оюутолгой төслийн Аврах алба галыг бүрэн унтраагаад байгаа ба уг ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй.
Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, Ханбогд сумын цагдаагийн тасаг зэрэг холбогдох бүх байгууллагуудад ослын талаар мэдэгдсэн. Ослын шалтгааныг судлах ажлыг эхлүүлээд байна. Уг барилга нь 96 гаруй метр өндөр, далд уурхайгаас хүдэр зөөвөрлөх зориулалттай. Одоогоор 30 гаруй метр хүртэл барилга угсралтын ажил явагдаад байна. Компанийн зүгээс ослын талаарх шинэчлэгдсэн мэдээллийг тогтмол хүргэх болно” гэжээ.