Грект ажил хаялт эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Грект ажил хаялт эхлэв

Төсвийн хэмнэлтийн арга хэмжээг эсэргүүцсэн ээлжид ажил хаялт Грект эхэлж, нийтийн тээврийн ажиллагаа тасалдаад байна. Мөн банкууд, өмгөөлөгчийн конторууд болон хувийн ба улсын хэвлэл мэдээллийн ажиллагаа зогссон байна.

Европын холбоо, ОУВС ба Европын Төв банкны төлөөлөгч нар тус оронд ирж орон нутгийн удирдлагатай яриа хэлцэл хийхээр болсон нь уг ажил хаялтыг өдөөв. Грек шинэ зээл авахын тулд дахиад төсвийн зардлаа танах хэрэгтэй болж байгаа бөгөөд энэ зээлийг хуучин өрөө төлөхөд зориулах юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж