“Хүүхэд хөгжил” аян есөн сар үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

“Хүүхэд хөгжил” аян есөн сар үргэлжилнэ

Энэ сараас эхлэн Говь-Алтай аймгийн хэмжээнд “Хүүхэд хөгжил” аяныг есөн сарын хугацаатай, гурван үе шаттайгаар зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 86 дугаар захирамж гарлаа. Тус аяны зорилго нь   хүүхдийн эсэн мэнд аж төрж, өв тэгш хөгжих эрхийг хамгаалах, хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, ёс суртахуун, зан харилцааны өндөр чадамжтай ажиллаж амьдрахад шаардлагатай боловсрол эзэмших, хичээлээс гадуур хамт олноороо зохион байгуулах ажилд идэвхтэй оролцож, хамт олон дундаа хөгжиж төлөвших, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж, орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байна. “Хүүхэд хөгжил” аянд аймгийн хэмжээнд байгаа 3-18 насны хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, тухайн баг, сумын Засаг дарга нар, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж компаниуд, сумдын ард иргэд  хамрагдах бөгөөд сум, байгууллага, аж ахуйн нэгж, компани бүр дээр комисс ажиллах юм байна.

Ц.Мөнхзаяа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж