Пакистаны парламент ерөнхий сайдаа дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Пакистаны парламент ерөнхий сайдаа дэмжив

Пакистаны парламентын доод танхим тогтоол гарган тус орны улс төрийн удирдлагад итгэл үзүүлсэн байна. Үүнд “Улс орны удирдлага ардчиллыг бэхжүүлэхийн төлөө эрмэлзэлтэй парламентын  бүрэн дэмжлэгтэй” хэмээн мэдээлжээ.

Ийм тогтоолын төслийг өнгөрсөн баасан гаригт эрх баригч эвслийн нэг нам санаачилсан. Уг төслөөр санал хураасны дараа арми ба шүүх засаглал Пакистаны ардчиллыг хамгаалах ёстой хэмээн ерөнхий сайд онцлон хэлжээ. Өмнө нь цэргийнхэнтэй хурцатмал байдалд байгаа учраас Гилани асуудал хүндэрвэл огцорно гэж байсан юм. Харин энэ удаа ийм санаа илэрхийлсэнгүй.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж