Эмчилгээний аялал жуулчлалын экспо болно

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Эмчилгээний аялал жуулчлалын экспо болно

Амарч, зугаалах хүмүүсийн хэрэгцээ, боломж нэмэгдэхийн хэрээр аялал жуулчлал олон төрөл зүйлээр идэвхтэй хөгжих боллоо. Сүүлийн жилүүдэд олон улсад хамгийн ихээр хөгжиж буй төрөл нь эмчилгээний аялал жуулчлал. Ингэхдээ Европын голдуу орноос Азийг энэ зорилгоор зорих болжээ. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд шинээр хөгжиж буй энэхүү бизнесийн талаар бодлого боловсруулах шаардлага урган гараад байна.


Ирэх тавдугаар сарын 23-24-нд АНУ-ын Лас Вегаст эмчилгээний аялал жуулчлалын дэлхийн экспо болно. Олон орны анагаахын болоод аялал жуулчлалын салбарынхан цуглаж санал бодлоо солилцоно. Энэ үеэр спа жуулчлалыг хэрхэн идэвхтэй хөгжүүлэх талаар түлхүү ярилцана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж