Европарламент шинэ даргаа сонгов

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Европарламент шинэ даргаа сонгов

Европын парламентын шинэ даргаар Германы төлөөлөгч бөгөөд Европарламентын социалистуудын жигүүрийн дарга Мартин Шульц сонгогджээ. Өмнө нь энэ албан тушаалд Польшийн улстөрч Ежи Бузек ажиллаж байсан юм. Шульцийн төлөө 670 депутатуудын 387 нь санал өгсөн байна. Түүний гол өрсөлдөгч байсан Их Британийн төлөөлөгч нар Диана Уоллис  ба Ниржа Деву  нар тус тус 141 ба 142  санал авчээ.

Мартин Шульц 1955 оны арванхоёрдугаар сарын 20-нд Германы Хельрат хотод төрсөн. Номын санч мэргэжилтэй тэрээр номын худалдаа эрхлэн хувийн номын дэлгүүр ажилуулж байсан. Тэрээр 19 наснаасаа улс төр сонирхон Германы социол-демократ намд элсчээ. Шульц 31 настайдаа Хойд Вестфалиийн хязгаар нутагт хамгийн залуу хотын дарга болон Вюрзелен хотын захиргааг 11 жилийн турш толгойлсон. Тэрээр 1994 онд Европарламентад орсноос хойш хэд хэдэн байнгын хороог толгойлж байсан. Парламентын хоёр том жигүүр болох Европын социалистуудыг тэрээр  2004  оноос хойш даргалж байгаа юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж