Ерөнхийлөгч ноос, ноолуурын үйлдвэртэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ноос, ноолуурын үйлдвэртэй танилцлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Ерөнхийлөгч
    Ц.Элбэгдорж
    Булган, Хөвсгөл аймагт ажиллаад ирлээ. Хөвсгөл аймгийн зарим жижиг, дунд үйлдвэртэй танилцах үеэр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа
    жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй нь үзсэн хоёр
    үйлдвэрээс харагдлаа
    гэж үнэлсэн байна.
    Эхний үйлдвэр нь 2008 онд байгуулагдсан "Жинст Мөрөн" гэдэг нэртэй,
    сарлагийн хөөврөөр сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг газар байв. Бүсийнхээ таван
    аймгаас сарлагийн хөөвөр авч, утсаа "Гоёо" компанид ээрүүлээд
    бүтээгдэхүүнээ Улаанбаатар болон бусад аймаг, сумдад нийлүүлдэг аж. Анх жилдээ
    300 ширхэг бүтээгдэхүүн хийдэг байсан бол өнөөдөр 1200
    болж, борлуулалт нь 90 хувьтай байгаа гэнэ. Мөн "Лидер" компанийн ноос,
    ноолуур угаах үйлдвэр
    ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа
    ажиллаж эхэлбэл 100 ажлын байр шинээр бий бол
    ох юм. Аймгийн хэмжээнд төдийгүй зэргэлдээх
    аймгуудын ноос, ноолуурыг угааж, боловсруулж гаргах хүчин чадалтай
    аж.

     

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж