Аймгийн бренд бүтээгдэхүүнийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Аймгийн бренд бүтээгдэхүүнийг шалгарууллаа

Аялал жуулчлалын туслах  бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоо, иргэд, гар урлалын аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, Дорноговь аймгийн аялал жуулчлалын БРЭНД бүтээгдэхүүн бий болгох, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон бэлэг дурсгалын зүйлийн нэр төрлийг олшруулах зорилгоор иргэдийн дунд уралдааны зарласан билээ.

Аймгийн аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүний уралдааныг өнгөарсөнг оны 11дүгээр сарын 25-ны өдрөөс 2011 оны нэгдүгээр сарын 25-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгуулж, уг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа.

 

Тус тэмцээнд 17 иргэний 70 бүтээл оролцсон бөгөөд үзэсгэлэнг үзэж сонирхсон иргэдээс саналын хуудсаар санал авч, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн байр эзлүүлжээ. Тэргүүн байрыг   “Энергийн цаг” бүтээлээр Б.Отгонбаяр, дэд байрыг “Ширэн жаазтай зураг” бүтээлээр Л.Халзан, удаахь байрыг  “Гоёл чимэглэлийн чулуу” бүтээлээр С.Удвал нар хүртлээ. Тус ураалдааны тусгай байрын шагналыг  “Далны ясан морин хуур” бүтээлээр Ц.Норжин, “Загасгал цай, сорс, хөмүүл” бүтээлээр Д.Должин нар хүртлээ.

Цаашид уралдаанд ирсэн бүтээлийг сурталчлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр орон нутгийн удирдлагуудын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ энэ үеэр амаллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж