Хоггүй хот болох аян өрнүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Хоггүй хот болох аян өрнүүллээ

Дархан-Уул аймагт хоггүй хот болох аян өрнүүлээд байна. Сүүлийн үед тус аймгийн орон сууцны айлууд орцондоо гаргаад хаядаг бол гэр хорооллын айл өрхүүд хашаагаа давуулан шидчихдэг байдал ажиглагдаа байна. Ийм цаг үед хотоо хогноос нь аврах аяныг “Сайн үйлс, сайхан сэтгэлтнүүд холбоо” Төрийн бус байгууллагаас гаргаж байна. Энэхүү аянд ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургууль нэгдэж, бага ангийн сурагчид гэрийнхээ хогийг ангилан, хуванцар саваа хандивлалаа. Цаашид бүх сургуулиудыг энэ аянд нэгдэж, идэвхтэй оролцохыг уриалж байна. Тус сургуулийн сурагчид ч хогны талаар өөрийн санал бодлоо илэрхийлж, хог хаягдал болсон материалыг ашиглан төрөл бүрийн тоглоом хийснээ дэлгэн үзүүллээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж