Аялангаа шүдээ эмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Аялангаа шүдээ эмчлүүлнэ

Шүдний эмчилгээний үнэ асар өндөр учраас Европын, тэр дундаа Английн жуулчид Энэтхэгийг зорин ирж, өвөрмөц түүх, соёлын өлгий энэ орныг үзэж сонирхонгоо маш хямд үнээр шүдний иж бүрэн эмчилгээ хийлгээд буцах болжээ. Лондонд 2200 паундаар хийлгэх эмчилгээг Энэтхэгт ердөө 280 паундаар хийлгэсэн тухайгаа Натали Шау хэмээх англи эмэгтэй ярьж байна.


Шүдний эмчилгээ хийлгэхэд хэд хэдэн удаа эмч дээр ирэх шаардлагатай байдаг. Харин жуулчид эмчилгээний хоорондох хугацааг үр дүнтэй ашиглан их олон газраар аялж амждаг байна. Жуулчны компаниуд шүдний эмчилгээнд зориулсан, ажил хэрэгч цаг ашигласан тусгай хөтөлбөрүүдийг боловсруулахдаа улам бүр мэргэшсээр байна.


Энэтхэгийн Жайпур хот шүдний эмчилгээнд ирэх жуулчдыг гол төв болоод байна. Мөн Керала, Гоа мужууд ч шүдний сайн эмнэлгүүдээрээ олон жуулчдыг татсаар байгаа юм. Жайпурын шүдний эмч нар гэхэд өнгөрсөн жил жуулчдаас 80 сая рупи буюу хоёр сая шахуу ам.долларын ашиг олжээ. Харин өмнөд Керала мужид шүдний эмчилгээнд өнгөрсөн жил 10 мянган жуулчин ирсэн судалгаа бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж