Даланзадгадчууд ирэх тавдугаар сард тогтой “золгоно”

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Даланзадгадчууд ирэх тавдугаар сард тогтой “золгоно”

Өнөөдөр Засгийн газрын хурлаар Даланзадгадын ДЦС-ын талаар хэлэлцэж, турбин генератор яаралтай худалдан авч угсрах асуудлыг шийдэв. Мөн Тавантолгой-Даланзадгадын шугамыг энэ оны тавдугаар сарын 15-ны дотор дуусгах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотынхон олон жил тог цахилгааны асуудалтай амьдарсаар ирсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ДЦС-д нь гэмтэл гарснаар үйл ажиллагааны ерөнхийдөө зогсоод байсан юм.

Даланзадгадын иргэд иймэрхүү байдалтайгаар арав гаруй жил хохирч ирсэн тул аймгийн ҮЭХолбооноос Даланзадгадын ДЦС-ын удирдлагуудыг урьж, ард иргэдийн уулзалт ярилцлагыг саяхан зохион байгуулсан юм. Энэхүү уулзалтад оролцсон иргэд үүссэн нөхцөл байдлаас хамгийн хурдан гарах гарц нь есдүгээр сард ашиглалтад орох Тавантолгой-Даланзадгадын 110 квт-ын шугамыг яаралтай татуулж төвийн эрчим хүчинд холбогдох явдал гэж үзэн, түргэн хугацаанд шугамыг холбохыг шаардсан. Энэхүү шаардлага биелэх боломжтой боллоо.

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж