Үндсэн хуулийн барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн барилдаан болов

Дорноговь аймгийн Сайншанд хотод Шинэ үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн баярт зориулсан 64 бөхийн барилдаан боллоо.

Уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн начин Н.Энхжаргал түрүүлж,  Дорноговь аймгийн харъяат сумын заан Ч.Идэрхүү үзүүрлэв.

Мөн Замын-Үүд суманд үндсэн хуулийн өдөрт зориулсан 32 бөхийн барилдаан болж, Увс аймгийн Тэс сумын харъяат, сумын заан Намсрай түрүүлж, Дорноговь аймгийн харъяат, “Говийн бөх” клубын бөх сумын заан А.Мөнхбаатар үзүүрлэв.

Эх сурвалж: http://undesniibukh.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж