Линдси Лохан “сайн охин” болж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Линдси Лохан “сайн охин” болж байна

Жүжигчин Линдси Лохан өнгөрсөн сарын тэнсэнгийн шаардлагуудаа сайн гүйцэтгэж, шоронгоос мултрах магадлалтай болоод байна.

Лос Анжелес хотын шүүгч Стэфэни Соутнэр жүжигчний тэнсэнгийн байцаагчийн тайланг уншиж танилцан цагтаа үүргээ гүцэтгэсэн байна хэмээн мэдэгджээ.

Одоо 25 настай Лоханы тэнсэн ял нь сарын 12 өдөрт Лос Анжелесийн моргт ажиллах бөгөөд мөн сар бүр дөрвөн удаа сэтгэл зүйчид хандах үүрэгтэй юм.

Линдси хоёрдугаар сарын 22-нд шүүхэд дахин дуудагдаж ээлжит тайлангаа хүлээлгэж өгөх ёстой. Хэрэв тэрээр гуравдугаар сарын 29 хүртэл моргт гүйцэтгэх ажлаа дуусгаж чадвал түүний тэнсэн ялын хугацаа нь дуусах юм. Хэрэв чадахгүй бол хэдэн сараар шоронд суух магадлалтай байна.  

Түүний албадан ажил нь өнгөрсөн оны тавдугаар сард Калифорниа мужын Вэнисд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгайлсан хүзүүний зүүлтийн шийтгэл аж.

Мөн тэрээр 2007 онд хоёр ч удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр тэнсэн ял аван түүндээ анхаарал тавиагүйгээс болон шоронд хүртэл сууж байсан билээ. Харин одоо будлиант дуучин маань бага зэрэг ухаан сууж байгаа бололтой.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж