Ахмадуудын ажил эрхлэлт өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Ахмадуудын ажил эрхлэлт өсчээ

Сүүлийн арван жилийн дотор тэтгэврийн өмнөх  насныхан Европт ажил хийх нь мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн байна. Гэхдээ 2008-2012 онуудад ажилгүйдлын ерөнхий төвшин нэмэгдсэн хэмээн Европын статистик мэдээлжээ. Энэ үзэгдэл Орост давтагдах магадлал өндөр болж байна. Ахмад үеийнхний ажил эрхлэлт өссөний бодит шалтгаануудын нэг нь хүн амын нийт хөгшрөлт болж байна. Ажлын байр бий болгох замаар Засгийн газраас залуучуудын асуудлыг шийдэх бодлого барьж байгаа  боловч  туршлагатай хүмүүсийг ажилд авах сонирхолажил олгогчдод илүү байна.

Одоогоор Европын ихэнх орнуудын тэтгэврийн насны төвшин 65 болсон байгаа. Тэтгэврийн өмнөх насныхны  ажлын талаар тусгайлан гаргасан тайланд 2000-2010 онуудад ахмад насныхны ажил эрхлэлт нь 55-59 настнуудад 11 хувиар өсөн 61 хувьд хүрлээ хэмээн тэмдэглэв. Харин 60-64 насныхны дунд энэ үзүүлэлт найман хувиар нэмэгдэн 31 хувь хүртэл өсчээ.

Гэтэл энэ хугацаанд 20-64 насныхны ажил эрхлэлт сүүлийн арван жилд дөнгөж 2,1 хувиар нэмэгдэн 68,6 хувьтай байв. Хүн амын насны бүтцийн өөрчлөлт нь тэр өсөлтийг тайлбарлахад хангалтгүй нь ойлгомжтой. Европт 55-аас дээш насныхны ажил эрхлэлт  дөнгөж таван хувиар өсчээ.  Данид 65-аас дээш насныхны ажил эрхлэлт 6,2 хувь болон есөн жилийн дотор дөрвөн хувиар өсчээ. Харин 70-аас дээш насныхны  ажил эрхлэлтийн өсөлт гурван хувиар нэмэгдсэн нь Европын холбоонд байгаагүй үзүүлэлт юм. Энэ үзүүлэлтийн лидерүүдээр Их Британи, Швед, Эстони, Португали ба Ирланд байгаа бол Унгар, Словак, Франц сүүл барьж байна.  АНУ-д далаас дээш насныхны эрэгтэйчүүдийн 20 хувь, эмэгтэйчүүдийн 12 хувь нь хөдөлмөрийн зах зээл дээр эдийн засгийн идэвхтэй насныханд хамрагдаж байна.

Үүний үндсэнд  эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөс гадна, хөгжилтэй орнуудын тэтгэврийн системийн өөрчлөлт байгаа юм. Тэтгэврийн өмнөх насныхны ажил эрхлэлт нэмэгдэх нь даяарчлалын хандлагатай болж байна. Европын орнуудад ийм байдал үүссэнд хөгшчүүдэд ядуурлаас зугтах нэг арга юм. Мөн эдгээр насныханд ажлын байр их буйг харуулж байгаа ажээ. Тэтгэврийн өмнөх насныхан нэн ялангуяа хямралын энэ үеэр ажлын өндөр чадвартай байгаа бөгөөд Европын эрх баригчдад  тэдэнд ажил олгох нь ажилгүйдлийн нөхвөр төлөхөөс илүү ашигтай тусч байгаа гэнэ.

Дашрамд хэлэхэд, Монгол, Орост л тэтгэврийнхэнд цалин ба тэтгэврийг зэрэг олгож болдог юм. Монгол Оростой адил эмэгтэйчүүд нь 55, эрэгтэйчүүд нь 60 наснаас тэтгэвэр тогтоолгодог.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж