Японд туслах хөдөлгөөн өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Японд туслах хөдөлгөөн өрнүүлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Япон улсад тохиосон байгалийн гамшигт туслах хөдөлгөөн Хэнтий аймагт өрнөж байна.

        Өнөөдөр тус аймгийн бүх баг, сумдын Засаг дарга нарын сургалт болж энэ үеэр аймгийн ЗДТГ-ынхан нэг өдрийн цалингаа Японы ард түмэнд тусламж болгон хандивлахаар болж бусад төрийн албан хаагчдаа энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа. Мөн аймгийн Улаан Загалмайн Нийгэмлэгээс аймгийнхаа нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалга хүргүүлж хүмүүнлэгийн тусламжийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалав. Уриалгыг Хэнтий аймгийн сэтгүүлчид хамгийн түрүүнд хүлээн авч мөн нэг өдрийн цалингаа хандивласан байна.

    И.Байгалмаа

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж