Б.Цагаанбаатар AIPS-ийн сонгуульт ажилтай болов

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Б.Цагаанбаатар AIPS-ийн сонгуульт ажилтай болов

Австрийн Инсбрук хотод Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 75 дахь удаагийн уулзалт боллоо. Тус чуулганаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар AIPS-ийн самбо бөхийн асуудал хариуцсан хорооны гишүүн болжээ. Дэлхийн 100 гаруй орны спортын сэтгүүлчид хуран чуулсан тус ээлжит чуулганд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар нар оролцсон юм.

AIPS-ийн ээлжит чуулган 2013 онд ОХУ-ын Сочи хотноо болох ажээ.

Б.Мөнхзул

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж