Ардын авьяастнууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Ардын авьяастнууд тодорлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Баруун-Урт хотын Ардын урлагийн наадам өнгөрсөн долоо хоногт Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуульд болж өнгөрлөө.

    Монголын уламжлалт ардын урлагийн баялаг өв сангаас ур чадварын өндөр төвшинд өвлөн эзэмшиж байгаа ардын авьяастнуудын авьяас билгийг хөгжүүлэх, сурталчлах, тодруулах зорилгоор уг наадмыг зохион байгуулсан юм.

    Баруун-Урт хотын 1-9 дүгээр багийн иргэд, уран сайханчид өдөр настан,ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гээд олон хүн оролцсон уг наадмыг үргэлжилсэн яруу найраг, холимог яруу найраг, уртын дуу, ардын дууг нутаг нутгийн арга барилаар дуулах, аман хуур, исгэрээ, ардын хөгжим зэрэг   ардын урлагийн нийт 14 төрлөөр авьяас билгээ сорьцгоолоо.

    Халх, буриад, Үзэмчин, Барга, Хамниган зэрэг Монголын олон ястны бүжгийг өөр өөрсдийн уран хөдөлгөөнөөр илэрхийлэн гаргаж шүүгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм.

    Эхний гурван байранд орсон авьяастнууд өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэхээс гадна сумаас шалгарсан иргэд аймагт өрсөлдөх эрхийг авах бөгөөд ирэх тавдугаар сард бүсийн наадамд оролцох эрхтэй болох аж.

    С.Одгэрэл

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж