
Учир нь, тэрээр үндэсний бөхийн шилдэг харцагуудын тоонд багтдаг Ц.Содномдоржтой бэлтгэлийн үеэр хэд хэдэн удаа гар зөрүүлэхдээ нэг ч ялагдсангүй. Харин ч залуу харцагыг илт илүүрхэж, мэх хийх боломж бараг олгосонгүй. Аса аваргыг чөлөөт юм уу үндэсний бөхөөр барилдвал ямар ч байсан нэг түрүү байгаа л юм байна гэж бэлтгэлийг сонирхож байсан хүмүүс шивэр авир гэлцэж байсан шүү. Даян аварга Г.Өсөхбаяр ч боломжийн бэлтгэлтэй байсныг дурдах хэрэгтэй болов уу.