Дуучин Н.Гантулга орлогоо тайлагнах уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Дуучин Н.Гантулга орлогоо тайлагнах уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүүлийн үед байгалийн гамшигт тулгараад байгаа Япончуудад зориулан хандив өргөх аян орон даяар өрнөөд байгаа билээ. Мэдээж энэ аянаас Монголын урлагийнхан хойш суусангүй. Сураг алдраад байсан дуучин Н.Гантулга энэ сарын 17-нд “UB palace”-ын концертын их танхимд “Торгон хилийн зүг” гала тоглолтоо хийх гэж байгаа. Жил жилийн цэргийн баяраар тоглодог энэ тоглолтынхоо орлогыг дуучин маань байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа япончуудад хандивлахаар болсноо өчигдөр зарласан. Түүний дууг сонсох дуртай үзэгч, фенүүд нь ч энэ санаачлагыг нь дэмжих нь лавтай. Харин анхаарал татсан нэг зүйл бол сүүлийн үед манайд “моод” болоод байгаа “хандивын” нэртэй тоглолт, шоуны орлого, эзэндээ очиж байгаа эсэх нь тодорхойгүй, ямар ч тайлан тооцоогүй үлддэг билээ. Үнэндээ хандив өгөөд байна уу, хандив нэрээр бизнес хийгээд байна уу гэдэг бүрхэг. Тиймээс дуучин Н.Гантулга энэ удаа урлагийнханд тогтсон энэ жишгийг халж, ард түмэндээ амласан ёсоороо тоглолтын орлого, зарлагаа ил зарлаж, хэрхэн яаж хандивласан тухайгаа нийтэд мэдээлнэ гэж найдъя.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж