Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Бяр амтагдсан Audi

Дизель хөдөл­гүүр­тэй, автомат биш хурдны хайрцагтай Audi A4 бол гэр бүлийн олон талын зо­риулалттай ма­шин мөнөөс мөн. Гайхмаар байгаа биз?  Тэгэлгүй яахав, одоо цагт ингэж шинэчлэгдсэн машиныг олно гэдэг нэн бэрхтэй. Өөрийн компанийн бэлгэдлийг олон цагирагаар илэрхийлж гоёдог  Audi А4 дэлхийд хамгийн алдартай загварын нэг гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз. Шинэчлэгдсэн загварыг хуучинтай нь зэрэгцүүлээд харвал өөрчлөлтийг нь танихад амархан. Гэхдээ хамгийн түрүүнд гэрлийн техник өөрчлөгдсөн нь шууд л нүдэнд тусна. Харин бусад өөрчлөлт нь бараг мэдэгдэхээргүй байдаг. Радиоторын тор, дугуйны обуд зэрэг нь ялимгүй л шинэчлэгджээ… Бүхээгийн дотор ч өөрчлөлт нь эрс ялгарч харагдахгүй. Доторлогоны материал харин шинэчлэгдсэн бөгөөд Интер актив MMI системийг хуучин А6-гийн маягаар шинэчилжээ. Хамгийн сонирхолтой нь хиймэл дагуулаас авсан зургийг ашигла­сан навигаци юм. Мөн хуучин “дөрөв дэх” төхөөрөмжийг ашиглаж байсан хүн бол түү­нийг эзэмших гээд ядраад байхгүй. Ийм хуучинсаг баримжаа нь шинэ загварт хо­жил авчиржээ. А4-ийн интерьер хамгийн чанар­тай бөгөөд сайтар сэтгэгдэж хийгдсэн байна.

Ер нь бол германчууд амар хялбарыг хайгаад байдаг хүмүүс биш юм. Зохион бүтээгчид нь өнгөц харвал тааруу гэхээр зохиомжийг аваад хэдэн арван жилийн турш түүнийгээ сайжруулахыг илүүд үзнэ. Үүний тод жишээ нь ардаа хөдөлгүүртэй Porsche 911 бөгөөд бараг хагас зууны турш шүүмжлүүлж байсан машин одоо амьд домог болсон явдал юм. Audi  загварын сонгомол машинууд нь мөн л тэр цувралынх. Нэлээд урагш тавигдсан хөндлөн хөдөлгүүр нь гучаад жилийн турш цагаа олоогүй мэт санагдаж байжээ. Гэтэл олон тооны шинэчлэлийн явцад шасси буюу арал бие нь өрсөлдөгч нарынх нь ахаархлыг төрүүлдэг болсон билээ. Германчууд хөдөлгүүртээ ч бас их анхаардаг уламжлалтай.

Хамгийн сүүлчийн загваруудад 1.8 болон 2.0,мөн 3.0 литрийн эзэлхүүнтэй бензиний хөдөлгүүр, гурван литрийн эзэлхүүнтэй дизелийн хоёр хөдөлгүүрүүдээр тус тусд нь тоногложээ. Хоёр литрийн хөдөлгүүр нь 211 морины хүчтэй, гурван литрийнх нь 272 морины хүчин чадалтай ажээ. “Ауди”-ийн шинэ машины 170 морины хүчтэй хөдөлгүүрээс нь эхлээд энэ цувралын машиныг спорт-седан гэж нэрлэж болох юм. Бензин, солярк хөдөлгүүрийн аль аль нь хэмнэлттэйд тооцогдож байна. Иймээс тодорхой нэгэн хувилбарын сонголтыг хийхэд таны түрүүвчийн зузаан л нөлөөлнө. Шинэ Audi A4  Оросын зах зээл дээр 1 сая 130 мянган рублиэр ойролцоогоор 50 сая 850 мянган төгрөг зарагдах бөгөөд дилерүүд нь захиалга аваад эхэлжээ. Харин гурван литрийн хөдөлгүүртэй загвар нь хоёр сая рублиэр зарагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж