Багачууд уран гимнастикаар өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Багачууд уран гимнастикаар өрсөлдлөө

Хүүхдийн спортын IV их наадмын хүрээнд өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн багачууд уран гимнастикаар өрсөлдөн дүнгээ гаргажээ. Тус тэмцээнд долоон цэцэрлэгийн 150 гаруй хүүхдүүд оролцон авьяас, чадвараараа өрсөлдсөн юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан энэ тэмцээнд 18, 56, 102, 103 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд өрсөлджээ. 56 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд тэргүүн байрыг эзлэн алтан медалийн эзэн болсон бол 18 дугаар цэцэрлэг удаалан 102 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд гуравдугаар байрт тус тус шалгарчээ. Тэргүүн байрын эзэн болсон 52 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд Нийслэлийн хэмжээнд болох улсын аварга шалгаруулах уралдаанд дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж