Лондонд юанийн арилжааны төв нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Лондонд юанийн арилжааны төв нээнэ

Их
Британийн  Сангийн яам Лондон хотыг юанийн арилжааны олон улсын
худалдааны төв болгохоор зорьж буйгаа мэдэгдлээ. “Лондон бол хөрөнгө
оруулалт Европ руу орох гол гарц хаалга”  гэж Сангийн сайд Жорж Осборн
хэлжээ. Уг төлөвлөгөө Лондон хотод хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт
авчирна гэж банкирууд үзэж байгаа гэнэ. Хятад өөрийн мөнгө тэмдэгт
юанийн ханшид чанга хяналт тавих бодлогоо зөөллөж, юанийн хөрөнгө
оруулалтыг дэмжиж байгаа билээ. Их Британийн Сангийн сайд Жорж Осборн
Хятад юанийн арилжаа явуулснаар Лондон олон улсын бизнесийн төв болно
гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Жорж Осборн өчигдөр Ази дахь айчлалаа
Хонконгоос эхлэхдээ валют арилжааны хоёр дахь том төв Лондонд юанийн
арилжааны төв байгуулахад хамгийн тохиромжтой гэж мэдэгдсэн байна.  Их
Британийн Сангийн яамны албаны хүмүүс Лондонд юанийн арилжааны төв
байгуулахаар Хонконгтой хамтран ажиллахаар болжээ. Дээрх асуудлаар хоёр
улс Засгийн газрын төвшинд өнгөрсөн зун хэлэлцээр байгуулсан юм байна.
Их Британийн “Chatham House” судалгааны төвийн мэдээлснээр гадаад валют
арилжааны  гүйлгээ ирэх 2020 он гэхэд 650 тэрбум фунт стерлингт хүрэх
гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж