530 гаруй иргэнийг бичиг баримтжуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

530 гаруй иргэнийг бичиг баримтжуулжээ

Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яам, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр ”Зориг сан”-гаас “Эмзэг бүлгийн хүн амын бичиг баримтын зөрчлийг арилгах, бичиг баримтжуулах замаар иргэний бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” туршилтын загвар төслийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 22, 24 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 22, 24 дүгээр хороонд хэрэгжүүлжээ. Энэ талаар төслийн багийнхан “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эл төслийг хэрэгжүүлэхээс өмнө төслийн багийнхан томоохон судалгаануудыг хийжээ. Судалгааны үр дүнд нийгмийн эмзэг бүлгийнхэн болон ажилгүй иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгаа нь харагдсан байна. Түүнчлэн нийслэлийн хүн амын 30 хувь нь захын гэр хороололд амьдардаг бөгөөд 50 гаруй хувь нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ.

Иргэдийн дунд шилжилт хөдөлгөөн их байгаа ба энэ дагуу иргэний бүртгэл хийлгэхэд иргэдийн зүгээс шат дамжлага их, нөгөө талаас ажилтнуудад ачаалал их байгаа учраас иргэд цаг хугацаа алддаг байна. Түүнлчэн бичиг баримтгүйн улмаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй зэрэг тулгамдсан асуудлууд байсныг шийдвэрлэх зорилгоор дээрх төслийг санаачлан хэрэгжүүлжээ. Улмаар төслийг 100 хувийн биелэлттэй, амжилттай хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд 530 гаруй хүнийг бичиг баримтжуулж, эрүүл мэндийн аль ч салбар байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг нээж өгсөн байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж