ҮШН, МУНН хэлэлцүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

ҮШН, МУНН хэлэлцүүлэг хийнэ

Парламентад суудалгүй намууд шинэ хүчний орон зай үүсгэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа. Гэрээнд нэгдсэн намууд ээлж дараагаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур МАХН санаачлан “Улс төрийн намууд: Задрал ба нэгдэл” сэдвээр хийсэн. Түүнд оролцсон намуудын удирдлага сар бүр тодорхой сэдвээр хэлэлцуүлэг хийж байхаар тогтсон юм. Тэгвэл энэ удаад ҮШН, МУНН-аас хамтран гуравдугаар сарын хэлэлцүүлгийг маргааш “Улс орны ирээдүй, тусгаар тогтнол” сэдвээр Континенталь зочид буудалд явуулахаар болжээ.

Түүнд гэрээнд нэгдсэн улс төрийн найман нам, иргэний 10 орчим хөдөлгөөний төлөөлөл оролцох аж. Хэлэлцүүлгийн үеэр ҮШН-ын анхны дарга М.Энхсайхан, МУНН-ын дэд дарга Б.Батболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын олон хүн үг хэлж, илтгэл тавих юм байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж