Ерөнхийлөгч сайд нартай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч сайд нартай уулзав

Япон Улсад онц их хэмжээний хохирол учруулаад байгаа байгалийн гамшгийн бэрхшээлийг даван туулахад нь Монгол Улс бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлсэн билээ. Гамшиг тохиолдсон эхний өдөр Монгол Улсын төрийн тэргүүн Японы Цог жавхлант Эзэн хаанд эмгэнэлийн цахилгаан илгээж Японы ард түмэнд туслах уриалга гаргасан. Өнөөдөр Монгол Улсын шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар Монгол Улсын Ерөнхийлөгчид Японы ард түмэнд туслах тусламжийн аян хэрхэн өрнөж байгааг танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжин, төрийн байгууллагууд Японы ард түмэнд туслах данс нээж хандив өргөж байна. Мөн Улаан загалмай зэрэг хүмүүнлэгийн байгууллага, мөн иргэд, ТББ-ууд эвлэлдэн нэгдэж хандивын аяныг өргөн хүрээтэй дэмжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлэхдээ “Ард иргэдийн зүгээс тайван байх ёстой. Японы ард түмэнд учирсан гамшгийн хүнд байдлыг далимдуулан ард иргэдийн дотор сэтгэл санаа үймүүлсэн, шуугиан  тарьсан янз бүрийн мэдээлэл гаргахгүй байх нь зүйтэй. Япончуудад туслах сэтгэлийн дэм багадахгүй. Япон руу хамгийн хэрэгтэй зүйлсийг нь явуулж туслах хэрэгтэй. Бид эхний ээлжинд 13 аврагчаа илгээгээд байна. Цаашид ч аврагчдынхаа тоог нэмэгдүүлэх, тухайлбал энхийг сахиулагчдаа илгээх боломжтой. Бид цуглуулсан хандиваараа Монголд Үйлдвэрлэсэн япончуудад  нэн шаардлагатай байгаа дулаан хувцас, гутал, ноолууран хөнжил зэрэг бүтээгдэхүүн авч өгсөн нь хамгийн оновчтой тусламж болно” гэлээ.

www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж