Ерөнхийлөгчтэй зөвшилцөл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчтэй зөвшилцөл эхэллээ

Засгийн газрын зургаан гишүүнийг нөхөн томилох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийх зөвшилцөл эхэллээ. Өнөө өглөө ажлын цаг эхлэхэд хуулийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгад Засгийн газрын зургаан гишүүнийг МАН-аас нэр дэвшүүлсэн асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх асуудлыг өргөн мэдүүлсэн байна. Үүгээр Ерөнхийлөгчтэй хийх зөвшилцлийн асуудал эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дөнгөж сая энэ асуудлаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асуудлыг энэ долоо хоногт багтаан шийлдвэрлэж өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж