83,0 сая ам.долларын арилжаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

83,0 сая ам.долларын арилжаа хийжээ

Банк хоорондын сарын дундаж арилжаа өнгөрсөн онд 27,2 сая ам,доллар байсан бол Монголбанкнаас MGFX цахим цонх нэвтрүүлснээр энэ оны хоёрдугаар сард 34,5 сая ам доллар, гуравдугаар сард 51,5 сая ам долларт хүрчээ. Банк хоорондын валютын арилжааг хоёрдугаар сарын 3-наас ажиллуулж эхэлсэн. Блүүмбэргийн системээр дамжуулж буй уг арилжаа нь олон улсын стандартын дагуу нээлттэй ил тод хийдгээрээ давуу талтай.
Банк хоорондын арилжааг хялбаршуулснаар өмнөх оны банк хооронын нийт арилжааны  дундаж дүнгээс харгалзан 27,89 хувиар өссөн байна.  Энэ оны хоёрдугаар сарын 3-наас гуравдугаар сарын 31-ний хүртэл банк хооронд нийт 83,0 сая ам долларын арилжаа хийжээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж